Ялтын түүхэн бага хурлын 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү алдарт бага хурал нь дэлхийн 2 дугаар дайны дараах олон улсын харилцааг зохицуулснаараа онцгой ач холбогдолтой юм. Энэ жил дэлхийн 2 дугаар дайны ялалтын 80 жилийн ой бас тохиож байна. Энэхүү ялалтад ЗХУ-ын гүйцэтгэсэн гол үүргийг үгүйсгэх оролдлого өрнөдийн орнууд хийж байгаа энэ үед тус бага хурлын талаар үнэн бодитой мэдээлэл өнөөгийн залуучуудад өгөх шаардлагатай байна. Энэ тухай хийсэн нэвтрүүлэг Оросын телевизээр гарсан байна. Тус бага хурлын үр дүн манай улсын хувьд бүр ч түүхэн ач холбогдолтой. Чухамхүү энэхүү хурлын үеэр Сталингийн хүчтэй шахалтын үр дүнд АНУ, Англи улсууд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, манай улсын тусгаар тогтнолыг олон улсын түвшинд баталгаажуулах үйл явц эхэлсэн юм. Манай улсад ч гэсэн энэ бага хурал, ялангуяа ЗХУ-ын гүйцэтгэсэн үүрэг ролийг үгүйсгэх хандлага гарсаар байгааг анхаарч бодитой мэдээлэл хийж байх шаардлагатай байна. https://www.youtube.com/watch?v=5-guLtX94_s