Сүрэнжавын Хараавч

Энэ жил миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Шарга сумын 100 жилийн ой болж байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан миний аав С.Хараавчийн үр хүүхдүүд аавынхаа нэрийг мөнхжүүлэх зорилгоор Шарга сумын дунд сургуульд аавын нэрэмжит шатрын танхим байгуулж өглөө. Энэхүү танхим Шарга сумын хүүхдүүдээс ирээдүйн шатрын их мастерууд төрөн гарах ундрага болно гэж итгэж байна. 

Миний аав Хараавч нь 1927-1972 оны хооронд улсад 43 жил ажиллахдаа Хасагжаргалан сумын бичээчээс эхлэн Гурвансайхан уулын хошууны намын товчооны бичиг хэргийн эрхлэгч, Завхан аймгийн эвлэлийн хороонд зааварлагч, Завхан аймгийн 32 дугаар Морьт хорооны эвлэлийн хорооны дарга, Морьт хорооны тусгай сумангийн улс төрийн удирдагч, Хасагжаргалан сумын нарийн бичгийн дарга, Завхан аймгийн Мал аж ахуйн хэлтсийн туслах, Хасагжаргалан сумын дарга, Говь-Алтай аймгийн Тонхил сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, Говь-Алтай аймгийн намын хорооны зохиолын хэлтсийн эрхлэгч, аймгийн Мал аж ахуйн хэлтсийн дарга, Хасагжаргалан сумын анхны хоршооны дарга, Говийн хөгжил нэгдлийн анхны дарга, Наран сумын Гэрэл нэгдлийн дарга, Говь-Алтай аймгийн Шарга сумын МААМС-ын аж ахуйн эрхлэгч, аймгийн нэгдэл дундын конторт диспетчер зэрэг ажлыг тасралтгүй хийж,  төр, засгийн  одон медалиудаар шагнагдаж байсан билээ. 

Шатрын танхимын нээлтийн дараагаар манай хүргэн ах АБТА, багш, тус сургуулийн захирал байсан Эрдэнэ-Очирын нэрэмжит шатрын тэмцээн зохион байгууллаа.  

Зураг болон бичлэгүүдийг эндээс үзээрэй.