Дипломат албанд ажиллаж байсан үеийн тухай дурсамжийн ном
Дипломат албанд ажиллаж байсан үеийн тухай дурсамжийн ном
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хараавчийн Аюурзана 1952 онд Говь–Алтай аймгийн Шарга суманд төрсөн.
Алтай хотын арван жилийн дунд сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, ОХУ–ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг тус тус дүүргэсэн. Малайзийн Дипломатын болон олон улсын харилцааны институтийн “Олон улсын хямралыг зохицуулах нь“(The International Crisis Management Course) сэдэвт дамжаанд суралцсан. Хятад, орос, англи хэлний мэдлэгтэй.
1978 оноос 2013 он хүртэл ГХЯ болон ДТГ-уудад 30 гаруй жил тасралтгүй ажиллаж ирсэн мэргэжлийн дипломатч бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой.
ГХЯ-ны газар, хэлтсүүдэд дэд атташе, атташе, нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга, зөвлөх, газрын даргаар ажиллаж ирсэн бөгөөд чингэхдээ, 2000-2001 болон 2004-2009 онд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан. Мөн 1981-1987 онд Бээжинд суугаа манай ЭСЯ–нд атташе, 1993-1997 онд зөвлөх, 2001-2004 онд элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
2009-2012 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан.
2009-2012 онуудад Бүгд Найрамдах Тажикстан Улс, Киргизийн Бүгд Найрамдах Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдон хавсран ажиллаж байсан.
AYURZANA KHARAAVCH
Former ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia
- Born 24.01.1952
- Graduated Institute of International Relations in Moscow.
- Graduated Russian Diplomatic Academy in Moscow.
- Attended The International Crisis Management Course organised by the Institute of Diplomacy and Foreign Relations Malaysia,
- Worked at the Ministry of Foreign affairs, Mongolia from Attache to Director of Department
- Served Embassy of Mongolia in Beijing, China, on 1981-1987, 1993-1997 and 2001-2005. Last Rank was Minister- Counseller
- Professional diplomat, Specialist of the International relations.
- Speaks Chinese, English, Russian and Mongolian Languages
- 2009-2012 Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Republic of Kazakhstan
- 2010-2012 Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Republic of Tajikistan and Kirgizstan
- Married, Have two children