Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Оросын "Россия" телевизийн “60 минут” програмын хөтлөгч Ольга Скабеевад ярилцлага өгчээ. Тэрээр Украинд бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш Оросын телевизэд ярилцлага өгсөн Европын Холбооны анхны төр, засгийн газрын тэргүүн боллоо. Тэрээр Европын холбооны бодлого, түүний амь насанд халдсан тухай, Украины дайн, Оростой харилцах асуудал, Ялалтын 80 жилийн ойд оролцох гэх мэт олон асуудлаар илэн далангүй ярилаа. Өрнөдийн орнуудаас өнөөгийн олон улсын харилцааны байдлыг бодитойгоор ойлгож, зоригтой үйл ажиллагаа явуулж байгаа түүний ярилцлагыг эндээс үзээрэй.
Хүний эрх чөлөө, үзэл бодлыг хүндэтгэдэг гэж ярьдаг Европод түүний амь насанд хоёр удаа халдаад байна. Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Ольга Скабееватай хийсэн ярилцлага барууныхныг ихэд бухимдуулжээ. 2024.01.11-ний өдрийн нэвтрүүлэг (18:30)