Тав хоногийн өмнө Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин одоогоор мэдэгдэж байгаа ямар ч нисдэг биеттэй адилгүй үл мэдэгдэх объект буюу дэлхий даяар бараг бүгд мэдэх болсон сонгодог хэлбэрийн харь гарагийн таваг буудаж унагажээ. 1948 онд АНУ-д Розуэлл хотын ойролцоо үүнтэй төстэй зүйл тохиолдсон тул энэ үйл явдлыг дэлхийн хэвлэлүүд "Энэтхэгийн Розуэлл" гэж нэрлэсэн байна.
Сүүлийн үед интернет сүлжээгээр нисдэг биетүүд Энэтхэгийн нутаг дэвсгэр дээгүүр нисч байгааг харуулсан маш олон видео, фото зураг, мессеж гарч, нийтлэгдэж байсан юм байна. Гэхдээ тэдгээр нь сонирхогчдийн гэрэл зураг, батлагдаагүй баримт, таамаглал, заримдаа шууд хуурамчаар үйлдэгдсэн зүйл байсан бол энэ удаа Энэтхэгийн цэргийн радарууд дээр Нисдэг Үл Мэдэгдэх биет гарч ирсэн явдал юм. Түүнийг Пакистантай хиллэдэг Бармер бүс нутагт олж харсан байна.
Агаарт нисч байгаа уг биет газраас өгсөн хүсэлтэд хариу өгөөгүй тул Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний тийрэлтэт онгоцыг уг биетийг саатуулахаар илгээсэн бөгөөд эцэст нь түүнийг буудан унагажээ. Энэхүү нууцлаг төхөөрөмж унасан газрыг цагдаа, цэргийнхэн даруй бүсэлсэн байна. Сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр шинжээчид нисдэг биет унасан газраас конус хэлбэртэй хачирхалтай зүйл олжээ.
Нисдэг биетийн бүх үлдэгдлийг сайтар цуглуулж, цэргийн лабораторид судалгаа хийлгэхээр явуулсан бөгөөд сүйрсэн нисдэг биет магадгүй харь гарагийн хөлөг онгоцны талаар шинэ мэдээлэл гараагүй байна.