БРИКС гэж юу вэ
БРИКС гэж юу вэ
Олон хүмүүс БРИКС-ийн талаар нэг их сайн ойлголтгүй байдаг бөгөөд НАТО эсвэл НҮБ-тай адилтган үздэг. Гэвч энэ байгууллага нь төв штаб, ерөнхий нарийн бичгийн дарга, норм дүрэм байхгүй, цэргийн ямар нэг гэрээ хэлэлцээр байхгүй, зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааг эрхэмлэдэг онцлогтой байгууллага юм.
БРИКС-т Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк (2011 онд нэгдсэн) таван улс багтдаг. БРИКС гэдэг нь эдгээр таван орны англи хэл дээрх улсын нэрсийн эхний үсгээс гаралтай юм.
Тус байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн тогтолцоо дэлхийн зах зээлд асар их нөлөө үзүүлдэг.
Хятад улс ДНБ-ээрээ дэлхийд нэгдүгээрт ордог, хамгийн их бараа экспортлодог, дэлхийн хамгийн том валютын нөөцтэй.
Энэтхэг ДНБ-ээрээ гуравдугаарт ордог, хямд оюуны нөөц, асар их хүний нөөцтэй.
Орос улс ДНБ-ий хэмжээгээр тавдугаарт ордог бөгөөд хамгийн их ашигт малтмалын нөөцтэй, хамгийн том газар нутагтай.
Бразил нь ДНБ-ээрээ дэлхийд наймдугаарт ордог, хөдөө аж ахуйн салбарын асар их нөөцтэй.
Өмнөд Африк нь ДНБ-ий хэмжээгээрээ гучид ордог бөгөөд байгалийн баялаг нөөцтэй.
Дэлхийн банкны мэдээгээр тус байгууллагын улс орнуудын газар нутаг нь дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзэлдэг бөгөөд эдгээр улсад амьдарч буй хүмүүсийн тоо дэлхийн нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлдэг аж.
БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийн 23%, бараа бүтээгдэхүүний худалдааны 18%, хөрөнгө оруулалтын 25%-г эзэлж байна. Үүнээс үзэхэд БРИКС-ын орнууд дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна.
Сүүлийн хэдэн жилд БРИКС-ийн орнууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нааштай хандлагыг хадгалж, эдгээр орнуудын экспортын өсөлтийн хурд дэлхийн дунджаас давж, дэлхийн эдийн засгийн хөгжил, эдийн засгийн сэргэлт, өндөр чанарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна..
2020 оны 11 дүгээр сард БРИКС-ийн орнууд худалдааны хөрөнгө оруулалт, санхүү, дижитал эдийн засаг, тогтвортой хөгжил зэрэг гурван үндсэн чиглэл, зорилгыг тодорхойлсон "2025 он хүртэлх эдийн засгийн хөгжлийн стратеги"-ийг баталсан байна.
2022 онд Хятад улс БРИКС-ийг даргалж байгаа бөгөөд гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 14 дүгээр уулзалтыг энэ оны 6 дугаар сард зохион байгуулах гэж байгаа юм байна. Хятад улс БРИКС-ийн бусад орнуудтай "Өндөр чанарын түншлэл, дэлхийн хөгжлийн шинэ эрин үе"-ийн үндсэн дээр хамтран ажиллаж, шинэ боломжуудыг судалж, шинэ эрсдэл, сорилтыг даван туулж, иж бүрэн бүтээн байгуулалтыг хийж, дэлхийн илүү хүчтэй, илүү ногоон, эрүүл саруул хөгжлийг бий болгохын төлөө байгааг Хятадын Жэньминь жибао сонинд онцлон тэмдэглэсэн байна.
БНХАУ-ын даргалж байгаа энэ нэг жилийн хугацаанд таван орон дэлхийн засаглал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дижитал эдийн засаг, тасралтгүй хөгжил, хүмүүнлэгийн харилцаа зэрэгт анхаарал хандуулж, 60 гаруй чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулж, нааштай үр дүнд хүрсэн байна. Энэ оны 3 дугаар сард БРИКС-ийн Судалгаа хөгжлийн төв албан ёсоор ажлаа эхэлсэн, БРИКС-ийн орнуудын эмэгтэй төлөөлөгчдийн Инновационный конкурсыг эхлүүлсэн; БРИКС-ийн орнуудын мэргэжлийн боловсролын холбоог байгуулахад чухал ахиц дэвшил гарч, таван орны 60 гаруй боловсролын байгууллага оролцохоо баталгаажуулж, олон мянган нэр дэвшигч БРИКС-ийн орнуудын ур чадварын тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Одоогийн байдлаар таван улс олон талт худалдааны тогтолцоо, Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ыг шинэчлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргах асуудлыг идэвхтэй хэлэлцэж байгаа бөгөөд дижитал эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр баримт бичиг боловсруулах талаар чухал тохиролцоонд хүрсэн байна.
Саяхан болсон БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Хятадын тал БРИКС-ийн гишүүнчлэлийг өргөжүүлэх үйл явцыг эхлүүлэхийг санал болгосон нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан юм.
2017 онд Сямэнд болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар “БРИКС+”-ийн хамтын ажиллагааны загварыг анх удаа дэвшүүлсэн. БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар талууд гишүүнчлэлээ өргөжүүлэх талаар тохиролцоонд хүрч, “БРИКС+”-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээ анх удаа болов. Энэ үйл явц нь “БРИКС+”-ийн механизм хэвийн болж, институцичлэгдэж байгааг бүрэн гэрчилж, гишүүнчлэлээ өргөжүүлэх үйл явцын ач холбогдлыг харуулж байна. Хятад улс БРИКС-н гишүүнчлэлийн хүрээг өргөтгөх асуудлыг үргэлжлүүлэн дэмжиж, шинэ улс орнуудыг гишүүнээр элсүүлэх шалгуур, журмыг боловсруулна. Хятад улс БРИКС-ийн гэр бүлд илүү олон орон нэгдэнэ гэж найдаж байна гэж Жэньминь жибао сонинд бичжээ.