Search this site
Embedded Files
Khayur.com
  • Home
  • Test
  • About
  • News
    • Нутгийн наадам
    • Даншиг наадам 2023
    • БРИКС-ийн хөгжлийн шинэ үе эхлэв үү?
    • Унгар улс Украиныг дэмжихгүй
    • В.В.Володины айлчлалын эргэн тойронд
    • Бид нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв үү?
    • Израиль, Палестины асуудал хэрхэн үүссэн вэ?
    • “БҮС БА ЗАМ” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОНЦЛОГООС
    • Украиныг дэмжигчдийн тоо цөөрсөөр
    • Хөршүүдийн харилцаа идэвхжсэн сар
    • Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт
    • Нидерланд өөрийн сонголтоо хийлээ
    • Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт
    • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Арабын орнуудад айлчлав
    • Ерөнхийлөгч Путин 2023 оны үр дүнгийн тухай
    • 2024 онд олон оронд сонгууль болно
    • Тайваний сонгууль-2024
    • Төв Азийн бүс нутгаар хүчтэй газар хөдлөлт болжээ
    • Европын холбоо Украинд 50 тэрбум евро өгөх болов
    • Хятадын хоёр чуулган
    • ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
    • Украинд Оросын цэргийн олзлогдогсдыг эрүүдэн шүүж байсан гэж НҮБ мэдэгдэв
    • ОХУ-д суугаа Хятадын Элчин сайд Жан Ханьхуйн ярилцлага
    • Э.Блинкений Хятадад хийсэн айлчлал
    • Ши Жиньпины Европод хийсэн айлчлал
    • Ерөнхийлөгч Путин Хятадад айлчлав
    • Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт
    • 2024 оны байгалийн 10 томоохон гамшиг
    • БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт
    • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
    • "Орешник" пуужингаар цохилт өгчээ
    • Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо ярилцлага
    • Гүржид “өнгөт хувьсгал” гарах уу?
    • Орос дахь немц тосгон
    • Энэтхэгийн зөн билэгч Арчена
  • Collection
    • Шинэ дэг журам тогтох уу...
    • 45 жилийн ой
    • Луу жилийн золголт 2024 он
    • Европ хаашаа яваад байна вэ?
    • Хятадад нисэгчгүй такси түүхэн нислэг хийжээ
    • Аавын нэрэмжит шатрын танхим
    • Нэг ангийнханы уулзалт
    • МГИМО-80 жилийн ой
  • Видео
    • Алтан аргамж 2018 он
    • Монгол, Хятадын харилцаа
    • Ялтын бага хурал 80 жил
  • Contact
Khayur.com
  • Home
  • Test
  • About
  • News
    • Нутгийн наадам
    • Даншиг наадам 2023
    • БРИКС-ийн хөгжлийн шинэ үе эхлэв үү?
    • Унгар улс Украиныг дэмжихгүй
    • В.В.Володины айлчлалын эргэн тойронд
    • Бид нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв үү?
    • Израиль, Палестины асуудал хэрхэн үүссэн вэ?
    • “БҮС БА ЗАМ” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОНЦЛОГООС
    • Украиныг дэмжигчдийн тоо цөөрсөөр
    • Хөршүүдийн харилцаа идэвхжсэн сар
    • Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт
    • Нидерланд өөрийн сонголтоо хийлээ
    • Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт
    • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Арабын орнуудад айлчлав
    • Ерөнхийлөгч Путин 2023 оны үр дүнгийн тухай
    • 2024 онд олон оронд сонгууль болно
    • Тайваний сонгууль-2024
    • Төв Азийн бүс нутгаар хүчтэй газар хөдлөлт болжээ
    • Европын холбоо Украинд 50 тэрбум евро өгөх болов
    • Хятадын хоёр чуулган
    • ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
    • Украинд Оросын цэргийн олзлогдогсдыг эрүүдэн шүүж байсан гэж НҮБ мэдэгдэв
    • ОХУ-д суугаа Хятадын Элчин сайд Жан Ханьхуйн ярилцлага
    • Э.Блинкений Хятадад хийсэн айлчлал
    • Ши Жиньпины Европод хийсэн айлчлал
    • Ерөнхийлөгч Путин Хятадад айлчлав
    • Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт
    • 2024 оны байгалийн 10 томоохон гамшиг
    • БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт
    • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
    • "Орешник" пуужингаар цохилт өгчээ
    • Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо ярилцлага
    • Гүржид “өнгөт хувьсгал” гарах уу?
    • Орос дахь немц тосгон
    • Энэтхэгийн зөн билэгч Арчена
  • Collection
    • Шинэ дэг журам тогтох уу...
    • 45 жилийн ой
    • Луу жилийн золголт 2024 он
    • Европ хаашаа яваад байна вэ?
    • Хятадад нисэгчгүй такси түүхэн нислэг хийжээ
    • Аавын нэрэмжит шатрын танхим
    • Нэг ангийнханы уулзалт
    • МГИМО-80 жилийн ой
  • Видео
    • Алтан аргамж 2018 он
    • Монгол, Хятадын харилцаа
    • Ялтын бага хурал 80 жил
  • Contact
  • More
    • Home
    • Test
    • About
    • News
      • Нутгийн наадам
      • Даншиг наадам 2023
      • БРИКС-ийн хөгжлийн шинэ үе эхлэв үү?
      • Унгар улс Украиныг дэмжихгүй
      • В.В.Володины айлчлалын эргэн тойронд
      • Бид нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв үү?
      • Израиль, Палестины асуудал хэрхэн үүссэн вэ?
      • “БҮС БА ЗАМ” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОНЦЛОГООС
      • Украиныг дэмжигчдийн тоо цөөрсөөр
      • Хөршүүдийн харилцаа идэвхжсэн сар
      • Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт
      • Нидерланд өөрийн сонголтоо хийлээ
      • Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт
      • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Арабын орнуудад айлчлав
      • Ерөнхийлөгч Путин 2023 оны үр дүнгийн тухай
      • 2024 онд олон оронд сонгууль болно
      • Тайваний сонгууль-2024
      • Төв Азийн бүс нутгаар хүчтэй газар хөдлөлт болжээ
      • Европын холбоо Украинд 50 тэрбум евро өгөх болов
      • Хятадын хоёр чуулган
      • ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
      • Украинд Оросын цэргийн олзлогдогсдыг эрүүдэн шүүж байсан гэж НҮБ мэдэгдэв
      • ОХУ-д суугаа Хятадын Элчин сайд Жан Ханьхуйн ярилцлага
      • Э.Блинкений Хятадад хийсэн айлчлал
      • Ши Жиньпины Европод хийсэн айлчлал
      • Ерөнхийлөгч Путин Хятадад айлчлав
      • Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт
      • 2024 оны байгалийн 10 томоохон гамшиг
      • БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт
      • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
      • "Орешник" пуужингаар цохилт өгчээ
      • Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо ярилцлага
      • Гүржид “өнгөт хувьсгал” гарах уу?
      • Орос дахь немц тосгон
      • Энэтхэгийн зөн билэгч Арчена
    • Collection
      • Шинэ дэг журам тогтох уу...
      • 45 жилийн ой
      • Луу жилийн золголт 2024 он
      • Европ хаашаа яваад байна вэ?
      • Хятадад нисэгчгүй такси түүхэн нислэг хийжээ
      • Аавын нэрэмжит шатрын танхим
      • Нэг ангийнханы уулзалт
      • МГИМО-80 жилийн ой
    • Видео
      • Алтан аргамж 2018 он
      • Монгол, Хятадын харилцаа
      • Ялтын бага хурал 80 жил
    • Contact

Семипалатинск хот нь Халимагийн долоон сүмээс үүсэлтэй

Семипалатинскхот нь Халимагийн долоон сүмээс үүсэлтэй.

Зөвлөлт Холбоот Улсын үед Семипалатинск нэртэй байсан хотыг монголчууд, ялангуяа ахмад үеийнхэн андахгүй. Энэ газар ЗХУ-ын үед цөмийн туршилтын гол төв байсан юм. Харин энэ хот манай Монголын түүхтэй холбоотой, Зүүнгарын нэг гол төв байсан гэдгийг тэр болгон мэдэхгүй.

Миний бие 2011 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд  Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг хаасны ойд зориулсан "Форума за безъядерный мир" арга хэмжээнд оролцсон юм. Астана хотноо гол хурал, арга хэмжээ нь болоод дараа нь гадаадын бүх оролцогчдыг тусгай онгоцоор Семей хотод аваачиж, цөмийн туршилтын талбайг хэрхэн өөрчилсөнийг харуулсан юм. Энэ нь ЗХУ-ын анхны цөмийн туршилтын талбай гэдгээр нь дэлхий даяар мэднэ. 1949-1989 оны хооронд энд 468 цөмийн туршилт хийсэн юм билээ. Энэ цөмийн туршилтын талбайг 1991 оны 8 дугаар сарын 29-нд хаажээ. 1996-2012 оны хооронд Казахстан, Орос, Америк хамтран 150 сая гаруй америк доллар зарцуулан цөмийн хор уршигийг арилгах, аюулгүй болгох асар их ажлыг хийсэн юм байна. Казахстаны засгийн газар энэ хотын нэрийг Семей гэж өөрчлөн нэрлэжээ.

Семипалатинскийн хэрэм, Семипалатинский хот гэдэг нь Монголын түүхтэй холбоотой юм билээ. Семипалатинск гэдэг нэр нь уг газарт 16-17 дугаар зууны үед байсан Зүүнгарын Доржийн (Цоржийн хийд) хийд гэдэг Халимагийн буддын 7 сүмийн нэрнээс гаралтай ажээ. Халимагууд түүнийг Дархан-Цорж гэдэг бөө хүн байгуулсан гэж ярьдаг ажээ. Тиймээс Дархан-Цоржийн хийд гэж нэрлэж байжээ. Ийм сүм байсныг оросын судлаачид бүр 1616 онд мэдэж байж. Харамсалтай нь эдгээр сүмүүд 1660-1670 онуудад болсон Зүүнгар, Казакийн хоорондын дайны хөлд дайрагдан сүйрсэн байна. Гэвч 18 дугаар зууны үеийн Оросын судлаачид эдгээр сүмийн үлдэгдлийн талаар янз бүрийн судалгаа хийж, тойм зургийг нь хүртэл гаргасан байдаг ажээ.

Эдгээр сүмийн тухай түүх баримт байгааг та бүхэндээ сонирхуулья. 

Оросын түүхч немц гаралтай МИЛЛЕР Герард Фридрих (1705—1783)  энэхүү сүмийн тухай домог цуглуулж байхдаа 1734 онд эдгээр сүмийг хагас эвдэрсэн байдалтай олжээ.

Миллер бичихдээ "Долоон сүм" гэж нэрлэгддэг энэ газар нь Иртыш мөрний зүүн эрэг дээр оршдог ... Халимагууд түүнийг Дархан-Зоргин-Кит (Дархан Цоржийн хийд Х.А.) гэж нэрлэдэг бөгөөд эдгээр барилгуудыг тэнд байсан тахилч Дархан-Цорж барьсан гэж ярьдаг. Гэвч энэ нь хэзээ болсныг тэд мэдэхгүй байна. Би  Тюмений архиваас эдгээр барилгуудыг "чулуун сүм" нэрээр дурдсан хаан Михаил Федоровичийн 1616 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн захидлыг олсон юм. Иймээс эдгээр сүм нь энэ үетэй холбоотой байж магадгүй юм. Сүмийг барьсан материалаас үзэхэд түүнээс ч эрт байсан байх, хэрэв захидалд энэ тухай дурдаагүй байсан бол би түүнийг ийм эртний гэж хэлэхгүй байсан... гэжээ. 

Шведийн эрдэмтэн, аялагч, академичИоганн Петер Фалькийн хамтрагч эмч Христофор Барданес 1771 оны 8 дугаар сард Семипалатинск хотод очжээ. Тэрээр Дархан Цоржийн сүмийн барилгуудын талаар дараах зүйлийг бичжээ.

Семипалат гэж нэрлэдэг татаар эсвэл монголын долоон чулуун байшингийн балгас нь цайзаас 2 верст (1 верст нь 1066,8 метр) дээшээ, Меновой двор-ын (Меновный двор –Оренбург хотоос зүүн зүгт 3 версть газарт, Яика мөрний зүүн эрэгт 1746 онд  байгуулагдсан худалдааны төв) эсрэг талын уулын энгэр дээр байрладаг. Эдгээр байшингийн нэг нь дөрвөлжин, 6 сажень (1 сажень= 7 английн фут=213,36 см.) метрийн өргөн, 10 сажень өндөр, 5 сажень зузаан хана, нэг хаалга, хоёр цонхтой. Нэг хана маш их нурсан бол үлдсэн хэсэг нь бүрэн бүтэн, бат бөх зуурмаг бүхий хатуу саарал тоосгоор барьсан байна. Өөр нэг бүтэц нь эхнийхтэй төстэй бөгөөд 4 сажень өргөнтэй. Гурав дахь барилга нь хоёр дахь барилгаас 8 сажень зайтай, урт нь 7 сажень, өргөн нь 4 сажень. Хана нь хар хавтангаар хийгдсэн бөгөөд 1.5 сажень өндөр, 3 фут зузаантай. Дөрөв дэх байшингаас хаалга, цонхтой тоосгон хана л үлдсэн байдаг. Тавдугаар байшингийн зөвхөн суурь нь харагдаж байгаа бөгөөд энэ бүтэц нь 5½ сажень урт, 2½ сажень өргөн, 3 тасалгаатай байсныг нотолж байна. Мөн зургаа дахь байшингаас зөвхөн 15 сажень урт, 34 сажень өргөн суурь нь үлдсэн; бүгд ойролцоо байна. Долоо дахь барилга нь бусдаасаа 242 сажень буюу хагас верстийн зайтай байрладаг. Энэ нь илүү шинэ, урт, өргөн 3 сажень, 7 фут өндөр; хана нь шинэ, бат бөх тоосгоор хийгдсэн, дээвэр нь банз, ялзарч, нурсан байв. Хэдэн жилийн турш энэ нь хамгийн сайн хадгалагдаж байсан боловч казакууд зуух барих зорилгоор тоосгыг нь авснаас болж нуржээ. Мөн тэнд түвд бичээсүүд байсан бөгөөд тэдгээрийг нь мөн устгасан байв. Би эдгээр балгасны түүхийг эртний түүх судлаачдад үлдээе гэжээ.

"Форума за безъядерный мир"

"Форума за безъядерный мир" арга хэмжээнд зориулан босгосон хөшөө

"Форума за безъядерный мир"

"Форума за безъядерный мир" арга хэмжээнд оролцох үеэр 

"Форума за безъядерный мир" 

"Форума за безъядерный мир" арга хэмжээнд оролцогчдын жагсаал

©  2022 khayur.com
Google Sites
Report abuse
Page details
Page updated
Google Sites
Report abuse