Search this site
Embedded Files
Khayur.com
  • Home
  • Test
  • About
  • News
    • Нутгийн наадам
    • Даншиг наадам 2023
    • БРИКС-ийн хөгжлийн шинэ үе эхлэв үү?
    • Унгар улс Украиныг дэмжихгүй
    • В.В.Володины айлчлалын эргэн тойронд
    • Бид нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв үү?
    • Израиль, Палестины асуудал хэрхэн үүссэн вэ?
    • “БҮС БА ЗАМ” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОНЦЛОГООС
    • Украиныг дэмжигчдийн тоо цөөрсөөр
    • Хөршүүдийн харилцаа идэвхжсэн сар
    • Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт
    • Нидерланд өөрийн сонголтоо хийлээ
    • Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт
    • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Арабын орнуудад айлчлав
    • Ерөнхийлөгч Путин 2023 оны үр дүнгийн тухай
    • 2024 онд олон оронд сонгууль болно
    • Тайваний сонгууль-2024
    • Төв Азийн бүс нутгаар хүчтэй газар хөдлөлт болжээ
    • Европын холбоо Украинд 50 тэрбум евро өгөх болов
    • Хятадын хоёр чуулган
    • ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
    • Украинд Оросын цэргийн олзлогдогсдыг эрүүдэн шүүж байсан гэж НҮБ мэдэгдэв
    • ОХУ-д суугаа Хятадын Элчин сайд Жан Ханьхуйн ярилцлага
    • Э.Блинкений Хятадад хийсэн айлчлал
    • Ши Жиньпины Европод хийсэн айлчлал
    • Ерөнхийлөгч Путин Хятадад айлчлав
    • Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт
    • 2024 оны байгалийн 10 томоохон гамшиг
    • БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт
    • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
    • "Орешник" пуужингаар цохилт өгчээ
    • Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо ярилцлага
    • Гүржид “өнгөт хувьсгал” гарах уу?
    • Орос дахь немц тосгон
    • Энэтхэгийн зөн билэгч Арчена
  • Collection
    • Шинэ дэг журам тогтох уу...
    • 45 жилийн ой
    • Луу жилийн золголт 2024 он
    • Европ хаашаа яваад байна вэ?
    • Хятадад нисэгчгүй такси түүхэн нислэг хийжээ
    • Аавын нэрэмжит шатрын танхим
    • Нэг ангийнханы уулзалт
    • МГИМО-80 жилийн ой
  • Видео
    • Алтан аргамж 2018 он
    • Монгол, Хятадын харилцаа
    • Ялтын бага хурал 80 жил
  • Contact
Khayur.com
  • Home
  • Test
  • About
  • News
    • Нутгийн наадам
    • Даншиг наадам 2023
    • БРИКС-ийн хөгжлийн шинэ үе эхлэв үү?
    • Унгар улс Украиныг дэмжихгүй
    • В.В.Володины айлчлалын эргэн тойронд
    • Бид нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв үү?
    • Израиль, Палестины асуудал хэрхэн үүссэн вэ?
    • “БҮС БА ЗАМ” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОНЦЛОГООС
    • Украиныг дэмжигчдийн тоо цөөрсөөр
    • Хөршүүдийн харилцаа идэвхжсэн сар
    • Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт
    • Нидерланд өөрийн сонголтоо хийлээ
    • Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт
    • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Арабын орнуудад айлчлав
    • Ерөнхийлөгч Путин 2023 оны үр дүнгийн тухай
    • 2024 онд олон оронд сонгууль болно
    • Тайваний сонгууль-2024
    • Төв Азийн бүс нутгаар хүчтэй газар хөдлөлт болжээ
    • Европын холбоо Украинд 50 тэрбум евро өгөх болов
    • Хятадын хоёр чуулган
    • ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
    • Украинд Оросын цэргийн олзлогдогсдыг эрүүдэн шүүж байсан гэж НҮБ мэдэгдэв
    • ОХУ-д суугаа Хятадын Элчин сайд Жан Ханьхуйн ярилцлага
    • Э.Блинкений Хятадад хийсэн айлчлал
    • Ши Жиньпины Европод хийсэн айлчлал
    • Ерөнхийлөгч Путин Хятадад айлчлав
    • Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт
    • 2024 оны байгалийн 10 томоохон гамшиг
    • БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт
    • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
    • "Орешник" пуужингаар цохилт өгчээ
    • Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо ярилцлага
    • Гүржид “өнгөт хувьсгал” гарах уу?
    • Орос дахь немц тосгон
    • Энэтхэгийн зөн билэгч Арчена
  • Collection
    • Шинэ дэг журам тогтох уу...
    • 45 жилийн ой
    • Луу жилийн золголт 2024 он
    • Европ хаашаа яваад байна вэ?
    • Хятадад нисэгчгүй такси түүхэн нислэг хийжээ
    • Аавын нэрэмжит шатрын танхим
    • Нэг ангийнханы уулзалт
    • МГИМО-80 жилийн ой
  • Видео
    • Алтан аргамж 2018 он
    • Монгол, Хятадын харилцаа
    • Ялтын бага хурал 80 жил
  • Contact
  • More
    • Home
    • Test
    • About
    • News
      • Нутгийн наадам
      • Даншиг наадам 2023
      • БРИКС-ийн хөгжлийн шинэ үе эхлэв үү?
      • Унгар улс Украиныг дэмжихгүй
      • В.В.Володины айлчлалын эргэн тойронд
      • Бид нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв үү?
      • Израиль, Палестины асуудал хэрхэн үүссэн вэ?
      • “БҮС БА ЗАМ” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОНЦЛОГООС
      • Украиныг дэмжигчдийн тоо цөөрсөөр
      • Хөршүүдийн харилцаа идэвхжсэн сар
      • Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт
      • Нидерланд өөрийн сонголтоо хийлээ
      • Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт
      • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Арабын орнуудад айлчлав
      • Ерөнхийлөгч Путин 2023 оны үр дүнгийн тухай
      • 2024 онд олон оронд сонгууль болно
      • Тайваний сонгууль-2024
      • Төв Азийн бүс нутгаар хүчтэй газар хөдлөлт болжээ
      • Европын холбоо Украинд 50 тэрбум евро өгөх болов
      • Хятадын хоёр чуулган
      • ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
      • Украинд Оросын цэргийн олзлогдогсдыг эрүүдэн шүүж байсан гэж НҮБ мэдэгдэв
      • ОХУ-д суугаа Хятадын Элчин сайд Жан Ханьхуйн ярилцлага
      • Э.Блинкений Хятадад хийсэн айлчлал
      • Ши Жиньпины Европод хийсэн айлчлал
      • Ерөнхийлөгч Путин Хятадад айлчлав
      • Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт
      • 2024 оны байгалийн 10 томоохон гамшиг
      • БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт
      • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
      • "Орешник" пуужингаар цохилт өгчээ
      • Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо ярилцлага
      • Гүржид “өнгөт хувьсгал” гарах уу?
      • Орос дахь немц тосгон
      • Энэтхэгийн зөн билэгч Арчена
    • Collection
      • Шинэ дэг журам тогтох уу...
      • 45 жилийн ой
      • Луу жилийн золголт 2024 он
      • Европ хаашаа яваад байна вэ?
      • Хятадад нисэгчгүй такси түүхэн нислэг хийжээ
      • Аавын нэрэмжит шатрын танхим
      • Нэг ангийнханы уулзалт
      • МГИМО-80 жилийн ой
    • Видео
      • Алтан аргамж 2018 он
      • Монгол, Хятадын харилцаа
      • Ялтын бага хурал 80 жил
    • Contact

Европын холбоо Украинд 50 тэрбум евро өгөх болов

Европын холбооны дээд хэмжээний уулзалт энэ оны 2 дугаар сарын 1-нд болж, тус холбооны гишүүн 27 орны удирдагчид Украинд олгох 50 тэрбум еврогийн асуудлаар тохиролцсон байна. 

ЕХ-ноос 50 тэрбум еврогийн тусламж авахын тулд Украин ардчиллын зарчим, хүний ​​эрхийг хүндэтгэх ёстой гэж дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан эцсийн баримт бичигт дурдсан бөгөөд энэ мөнгийг 2024-2027 онд Киевт олгохоор тохиролцсон байна. 

Украиныг тус сангийн хүрээнд дэмжих урьдчилсан нөхцөл нь Украин улс олон намын парламентын тогтолцоо, хууль дээдлэх ёс зэрэг үр дүнтэй ардчилсан механизмыг дэмжиж хүндэтгэх, хүний ​​эрх, тэр дундаа тус улсын цөөнхи үндэстний эрхийг хүндэтгэх баталгаатай байх ёстой гэсэн нөхцөл тавьжээ.

Киев 33 тэрбум еврог зээл хэлбэрээр, 17 тэрбум еврог буцалтгүй тусламж хэлбэрээр авна. Сангийн хуваарилалтыг Европын комиссоос ирүүлсэн саналын дагуу Европын зөвлөл хариуцна. Санхүүгийн хэрэгжилтийн талаарх ЕХ-ны жилийн тайланд үндэслэн Европын зөвлөл жил бүр санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж, шаардлагатай бол төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар тохирсон байна.

Ардчиллын зарчим, цөөнхийн эрхийг хүндэтгэх асуудал нь Украиныг тус холбоонд элсүүлэхийн тулд ЕХ-ноос тавьсан болзолд мөн багтсан байдаг. Өнгөрсөн оны сүүлчээр Европын Холбооны Зөвлөл ЕХ-ны зөвлөмжийн дагуу Киевтэй энэ асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг зөвшөөрсөн. Украин авлигын эсрэг тэмцлээ чангатгах, Европын стандартад нийцсэн хууль батлах, үндэсний цөөнхийн эрхийн баталгааг чангатгах зэрэг шаардлагуудыг биелүүлсний дараа хэлэлцээ албан ёсоор эхлэх ёстой юм.

Өнгөрсөн оны сүүлээс хойш яригдсан энэхүү 50 тэрбум еврогийн санхүүжилтийн асуудалд Унгар улс хориг тавиад байсан. Энэ удаагийн уулзалтын өмнө ЕХ-ны удирдлагууд Унгар улс дахин хориг тавих байх гэж ихээхэн айн болгоомжилж, хэрэв дахин хориг тавибал Унгар улсын санал өгөх эрхийг түдгэлзүүлэх, эдийн засагт нь хориг тавих гэх мэт арга хэмжээ авах тухай хэвлэл мэдээллээр ярьж бичиж ирсэн бөгөөд Италийн ерөнхий сайд, Францын ерөнхийлөгч гэх мэт хүмүүс  Унгарын Ерөнхий сайд Орбантай удаа дараа уулзаж яриа хэлэлцээ хийжээ.  Үүний үр дүнд Унгар улс энэ удаа хориг тавьсангүй, гэхдээ зарим нөхцөл болзол тавьсаныг ЕХ хүлээж авсан байна. “Guardian” сонинд мэдээлснээр Брюссель Будапештийн хоёр нөхцөлийг зөвшөөрчээ, Тухайлбал, хоёр жилийн дараа Европын Комисс Украины санхүүжилтийн зарцуулалтад үнэлгээ хийж, дараа нь улс орнууд дэмжлэгийг үргэлжлүүлэх эсэх талаар санал хураалт явуулах, Европын холбооноос Унгарт өгөх ёстой царцаасан мөнгийг (30 сая евро) Украинд туслахад ашиглахгүй байхаар тохиролцжээ. 

Герман, Франц, Бельги зэрэг олон оронд фермерүүд жагсаал цуглаан хийж, цалин хөлсөө нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйд үзүүлэх хөнгөлөлт тусламжаа нэмэгдүүлэх, Украинаас орж ирж байгаа Европын холбооны стандартад нийцэхгүй, хямд үнэтэй бараанд хориг тавих, ЕХ-ноос явуулж байгаа хөдөө аж ахуйн бодлогыг эсэргүүцэж байгаа ч гэсэн ЕХ-ны удирдлагууд Украинд үзүүлэх санхүүжилтийн асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Виктор Орбан уулзалтийн өмнө Бельгийн жагсаалд оролцож байгаа фермерүүдтэй уулзахдаа ЕХ-ны удирдлагад өөрчлөлт хийхгүйгээр байдал сайжрахгүй гэдгийг онцлон хэлсэн нь анхаарал татаж байна. Ер нь ЕХ-ноос ОХУ-д тавьсан 12 удаагийн хориг арга хэмжээ нь Оросын эдийн засагт биш харин Европын орнуудын эдийн засагт хүнд цохилт болж байгааг судлаачид байнга сануулж бичиж байна. Гэтэл ЕХ дахин 13 дахь удаагийн хориг арга хэмжээ авах тухай ярьж эхлээд байна. Энэ нь ЕХ-ны удирдлагууд өөрийн орны ард түмний амьдралыг үл тоомсорлож, бодит байдлаас хэт тасарсанг харуулж байна.


©  2022 khayur.com
Google Sites
Report abuse
Page details
Page updated
Google Sites
Report abuse