МОНГОЛ, ОРОСЫН СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ 

Монгол, Оросын соёлын хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийн ажиллагаа 11 дүгээр сарын 3-ны өдөр Соёлын төв өргөөнд болов. Энэхүү арга хэмжээнд М.С.Годенкогийн нэрэмжит Красноярск хотын “Сибири” бүжгийн эрдмийн чуулга,  Адыгей улсын “Нальмес” үндэсний бүжгийн эрдмийн чуулгын тоглолт боллоо. Жил бүрийн энэ үед Монгол, Зөвлөлтийн найрамдлын сар гэж болдог байсныг ахмад үеийнхэн санаж байгаа байхаа. Одоо ингэж нэрлэх болсон юм байна.