"Монгол Улс, БНХАУ-ын хилийн гэрээ-60 жил" олон улсын эрдэм шинжилгээний хурал 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Тус хуралд миний бие Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Илтгэлийн хэсгээс:
БНХАУ-тай сайн хөршийн, түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жил болж байна. 1989 оноос хоёр орны харилцаа хэвийн болсноор хоёр орны харилцаа хоёр талын хамтын хүчин чармайлтаар хөгжлийн шинэ түвшинд хүрч, харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байна. Илтгэлийн товч агуулгыг "Монгол Улсаас БНХАУ-тай харилцаж байгаа байдал, төлөв" PowerPoint файлын "Pop-out" сум дээр дарж үзээрэй.