Ном хандивлав
Ном хандивлав
Өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 16-ны номын буян үйлийг эхлэх, номын авшиг авах билэгт сайн өдрийг тохиолдуулан хүү А.Мөнхбилэгийн хамт өөрсдийн хувийн номын сангаас зарим ховор, чухал номыг Монгол Улсын Үндэсний номын санд хандив болгон өглөө.
Түүний дотор англи, хятад, орос хэлний толь бичгүүд, Хятадын их дээд сургуульд ашигладаг хятад, англи хэлний сурах бичгүүд, олон улсын харилцаа, түүх, эрх зүйн холбогдолтой номууд, гүн ухаан, уран зохиолын зэрэг 70 гаруй ном орсон болно.