Нэг ангийнхан 50 жил уулзалт
Нэг ангийнхан 50 жил уулзалт
Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг 1972 онд төгссөн 10б ангийнхан бид сургууль төгссөний 50 жилийн ойгоо Улаанбаатар хотод 6 дугаар сарын 23-ны өдөр ангийн багш С.Ходройгийн хамт ёслон тэмдэглээд улмаар Орхон аймгийн Эрдэнэд хотод 6 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд дурсамж дүүрэн сайхан амарлаа. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд манай ангийнхан өөр өөрийн замаар замнаж, улс орондоо их зүйл бүтээж, үр хүүхэд, гэр бүлдээ халамжтай, эрүүл саруул амьдарч байгаад бид бүгд баяртай байна. Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг Г.Раншин, Т.Батсүх хоёр маань биднийг угтан авч сайхан амрах бүхий л бололцоог хангасанд сэтгэл нэн хангалуун байлаа. Дурсамж ихтэй өнгөрүүлсөн энэхүү уулзалтын түүхэн зургуудаас хуваалцья.