Чингисын тухай номын "Алтан цуглуулбар-999" номын үзэсгэлэнгийн нээлт
Чингисын тухай номын "Алтан цуглуулбар-999" номын үзэсгэлэнгийн нээлт
Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулан Чингис хаан, Монголын Эзэнт гүрний тухай нэг сэдэвт зохиол бүтээлийн "Алтан цуглуулбар-999" номын үзэсгэлэнгийн нээлт 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Үндэсний номын санд болов. Уг үзэсгэлэнд Чингис хаан, Монголын Эзэнт гүрний тухай гадаад, дотоодод хэвлэгдсэн 1000 гаруй номыг дэлгэн үзүүлсэн. Эдгээр номыг цуглуулахад Гадаад орнуудад суугаа ДТГ-ууд болон ахмад дипломатууд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Миний бие уг үзэсгэлэнд хятад, орос, англи болон монгол бичгээр хэвлэгдсэн 35 ном хандивлав. Номын үзэсгэлэн 2023 оны нэгдүгээр сарын 31 хүртэл гарах юм байна.