Цөмийн зэвсгийн туршилтаас болж дэлхий дээрх газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн гэж ОХУ-ын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, физик-математикийн шинжлэх ухааны доктор Сергей Пулинец URA.RU-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
“Газар хөдлөлтийн өдөөлт гэх мэт ойлголтууд байдаг. Ихэнхдээ Газар хөдлөлтийн өдөөлт бүтэн сар, шинэ сар гарахтай холбоотой байдаг. Саяхан Туркт болсон газар хөдлөлт яг бүтэн сар гарах үед болсон. Таталцлын хүч нь маш сул байдаг гэж олон хүн хэлдэг ч энэ нь газар хөдлөхөд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл энэ нь газар хөдлөлтийн өдөөгч нь юм. Хэдийгээр өдөөгч нь маш сул байсан ч яг шаардлагатай үед ажилладаг. Өдөөгч нь янз бүр байдаг. Усан сан дүүрсэн, дэлхийн гадаргүүд өөрчлөлт гарсан зэргээс болж газар хөдлөлт үүсч болно. Агаар мандалд болон газар дор цөмийн зэвсгийн туршилт хийх болсоноос хойш дэлхийн газар хөдлөлтийн идэвхжил огцом нэмэгдсэн, хэдийгээр одоо цөмийн туршилт хийхээ зогсоосон ч гэсэн газар хөдлөлтийн идэвхжил өндөр түвшинд хэвээр үргэлжилж байна гэж Сергей Пулинец хэлжээ.
Тэрээр хэлэхдээ, Туркт болсон газар хөдлөлт нь 2000 км-ийн радиуст орших хотуудын хувьд өдөөгч хүчин зүйл болж магадгүй юм. “Кавказ, Азербайжан, Туркменистан, Арабын хойгт Туркийн газар хөдлөлттэй холбоотой үзэгдлүүд гарч магадгүй. Учир нь түүний радиус нь газар хөдлөлтийн хүчээс хамаардаг. Энэ нь ойролцоогоор 2000 км юм. Энэ радиуст зарим байгалийн үзэгдлүүд гарах боломжтой. Өдөөгдсөн газар хөдлөлт байж болно, хэрэв (сейсмологид "газар хөдлөлтийг бэлтгэх үйл явц" гэсэн ойлголт байдаг) ямар нэгэн голомт бэлэн байсан боловч бага зэрэг хүчин зүйл дутмаг байсан бол гуравдагч этгээдийн газар хөдлөлтийн жижиг нөлөөлөл ч өдөөгч болох боломжтой " гэж Пулинец нэмж хэлсэн байна.
Энэхүү мэдээнээс үзвэл бүтэн сар, шинэ сар гарах үед анхааралтай байхад илүүдэхгүй л юм байна.