Жил бүрийн хавар Улаанбаатар хотод номын баяр гэж хийдэг болов. Өчигдөр миний бие Сүхбаатарын талбай орж номын баярыг сонирхож үзлээ.
Жилээс жилд өргөжиж байгаа нь сайхан байна. Энэ жилийн онцлог нь ОХУ-ын зохиолчид ирж оролцож, өөрсдийн бүтээлээ танилцуулж байгаа юм байна. Би зарим нэгтэй нь уулзаж ярилцсан сэтгэгдэл их өндөр байна лээ. Монголчууд Оросын зохиол бүтээлийг унших сонирхолтой шүүдээ. Манай зохиолчид өөрсдийн бүтээлээ зарж байна. Мөн номын дэлгүүрүүд ч номоо зарах сайхан боломж юм. Хуучин ном зарж байгаа ч хүмүүс байна. Ирэх жилээс зарим номоо аваад очиж болох юм гэж бодлоо. Зөвхөн ном зарахаас гадна залуучууд хүүхдүүд сагс тоглож, манай урлагын томоохон байгууллагууд концерт, тоглолт үзүүлж байлаа. Яг намайг очих үеэр Үндэсний дуу бүжгийн чуулга, драмын театр тоглолтоо үзүүлж байлаа. Сайхан видео бичлэг хийснээ санамсаргүй устгачихсан байна. Иймээс 3 зураг л орууллаа.