Монгол улс, БНХАУ-ын хооронд хилийн гэрээ байгуулсны 60 жилийн ойд зориулан Монгол үндэсний телевиз, Хилийн цэргийн удирдах газраас хамтран “Тусгаар тогтнолын багана” баримтат кино хийсэн юм. Энэхүү кино нь Монгол, Хятадын хилийн гэрээ байгуулсан түүх, түүнд оролцож байсан хүмүүс, мөн хилийн шугамыг анх удаа болон 2 дахь удаа хамтран шалгах ажилд гар бие оролцож явсан хүмүүсийн бодит дурсамжид үндэслэн хийгдснээрээ энэхүү түүхэн үйл явцыг олон нийтэд ойлгомжтой болгоход нэн чухал ач холбогдолтой гэж бодож байна. Миний бие Монгол, Хятадын хилийн шугамыг анх удаа хамтран шалгах ажилд оролцож байсан дурсамжаа хуваалцаж энэхүү баримтат кинонд оролцсон юм. Энэхүү баримтат кино нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22 цагаас Монгол телевизийн 1 дүгээр сувгаар гарсан болно. Та бүхэн энэ баримтат киног үзснээрээ Монгол улс өмнөд хөрштэйгээ хил хязгаараа хэрхэн тогтоосон, түүнийг хэрхэн шалган тодотгож, хамгаалж байгааг үзэх болно. Өнөөдөр кабелийн телевизийн олон сувгаар сонирхсон зүйлээ ухраан үздэг болсон болохоор та бүхнийг уг баримтат киног үзэж сонирхохыг санал болгож байна.