Үнийн өсөлт
Үнийн өсөлт
Дэлхийн банк сүүлийн 50 жилд байгаагүй үнийн хямрал болно гэж таамаглаж байна.
Дэлхийн эдийн засаг цар тахлын дараа хурдацтай сэргэнэ гэсэн хүлээлт эдийн засагч, санхүүгийн шинжээч нарын дунд өндөр байсан. Тэр дундаа хэрэглээ, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбар 2022 он гэхэд 2019 оны түвшинд хүрнэ гэсэн эерэг байр суурьтай байв.
Гэвч олон улсын нөхцөл, геополитикийн хурцадмал байдал, улс орнуудын цар тахлын үед авч хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого гэх зэрэг олон шалтгаанаас үүдэж дэлхийн эдийн засагт томоохон хямралын хар үүл бүрэлдээд байна.
-Хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахлын дараа Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн үүсэж дэлхийн эдийн засгийн идэвхжил удааширч 2022 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байна.
-Украины зэвсэгт мөргөлдөөн түүхий эдийн үнийг өсгөж, нийлүүлэлт тасалдахад хүргэж байна. Мөн хүнсний хомсдол, ядуурал нэмэгдэж, инфляцыг хурдтай өсгөж байна.
-Инфляцаас үүдэлтэй мөнгөний хатуу бодлого өрхийн хэрэглээний санхүүгийн багцыг эрсдэлд оруулж байна.
-Улс орнуудын төв банк мөнгөний хатуу бодлогыг 2022, 2023 онд үргэлжлэх төлөв байна.
-Геополитикийн хурцадмал байдал 2022-2023 онуудад үргэлжлэх төлөвтэй байна.
-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл дэлхийн эдийн засагт тодорхой бус эрсдэлийг дагуулсан хэвээр байна.
-Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагуудын нөлөөлөл суларч, Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн даамжирч байгаа нь санхүүгийн зах зээлд таамаглахад бэрх хямралыг дагуулж мэдэхээр байна.