Зүч хааны бунхан
Зүч хааны бунхан
Монгол Улсын Гадаад харилцааны яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2011 оны 5 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Элчин сайд яамны ажилтнууд Казахстаны Жезказган хот, Улытау районоор танилцах аялал зохион байгуулж, Зүч хааны бунхан, Чингис хааны Хулан хатны бунхан, Зүч хааны охин Булган хатны бунханг үзэж танилцсан юм.
Энэ нутгаар аялаж, орон нутгийн музей, түүх дурсгалын газруудтай танилцаж явахад Зүч хаан, Алаша ханы бунхан, Донбаулын бунхан ( Дува сохор, Добун мэргэний чулуун гэр ч гэж бас нэрлэдэг юм билээ), Хиат аймгийн хотын суурь гэх мэт Монголын түүхтэй холбоотой олон чухал газрууд байсан бөгөөд тэдгээрийг ЗХУ-ын үед эрдэмтэд архилогичид олж илрүүлэн тогтоосон байсан. Донбаулын бунхан гэж юу юм, Хиат аймгийн хотын суурь яагаад тэнд байдаг билээ гээд судлаж тогтоох зүйл олон байсан бөгөөд түүнийг манай түүхчид, судлаачид үзэж танилцах нь чухал юм байна гэж ойлгосон билээ. Энэ тухай саналаа ч ГХЯ, ШУА-д тавьж байсан.
Казахстаны төв хэсэгт орших Улытау дахь Зүчи хааны бунхан. 1946 он ба одоо.
Хар цагаан гэрэл зургууд (A, D) архитектор Г.Г. Герасимов 1946 оны КазРестоврациа архиваас (Алматы, Казахстан) М.А.Антоновын засварласан.
В.Шуптарын (Караганда) өнгөт гэрэл зургууд (B, C) нь хамгийн сүүлийн үеийн сэргээн засварлалтын дараа (2018–2020) бунханы хамгийн сүүлийн үеийн зураг. A–B нь Бунханы оройн бөмбөгөрын зүүн хойд зүгээс харагдах байдал. C–D нь баруун өмнөд зүг Мекка дахь Кааб руу харсан нүүрэн талын зураг.