ОХУ-ын Үндэсний баяр “День России” жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдөр болдог. Өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Үндэсний баяртаа зориулсан хүлээн авалт хийлээ. Миний бие уг хүлээн авалтад оролцож, зарим хуучин найзуудтайгаа дурсгалын зураг авахууллаа. Элчин сайд Азизов бид хоёр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд хамт суралцаж байсан юм. Елена Владимировна Кара-салын хувьд намайг Казахстан улсад элчин сайдаар ажиллаж байхад тэрээр Алматы хотод суугаа ОХУ-ын ЕКГ-т ажиллаж байсан билээ.