Хазар ард түмэн монголчуудын удам мөн үү?
Хазар ард түмэн монголчуудын удам мөн үү?
Энэ тухай Афганистанд Талибын дэглэм тогтсоны дараа манайхан нийгмийн сүлжээгээр их шуугсан. Зарим нь хазаруудаа Монголд авчрах уриалга хүртэл гаргаж байсан.
Эх сурвалжуудаас үзвэл Хазарууд бол түрэг, иран үндэстнүүдтэй холилдсон монголчуудын удам юм. Тэд монгол, түрэг, иран үндэстнүүдээс гаралтай. Хазарууд хөрш түрэг үндэстнээс илүү Монгол угсаатай. Түрэг үндэстнүүд монголоос илүү Сибирь гаралтай. Үүнээс үзэхэд Хазарууд монгол хүний хэсэгчилсэн үр удам болохоос бүрэн биш юм.
Википеди нэвтэрхий тольд дурдсанаас үзэхэд Хазар бол эртний Түрэг угсаатан. 7-10 зуунд Хар тэнгист Хазарын эзэнт улсаа байгуулж сэргэн мандаж байжээ. Хазарчууд (Хазар гэдэг нь перс хэлээр мянга гэсэн утгатай) гэх үндэстэн Афганистаны төв хэсэг (Хазараджат) оршин суудаг нүүдэлчин ард түмэн. Дэлхий дээр нийтдээ 5 -10 сая орчим хүн өөрсдийгөө хазаарчууд гэх бөгөөд үүнээс Афганистанд 7 500 000 орчим, Пакистанд 3,956,000, Австралид 90,000, Их Британд 54,230, Канадад 36,376, Түркэд 33,320 хүн тус тус амьдарч байна.
Хазаруудын олонхи нь исламын шийт зарим нь суннит урсгалын шашинтай, цөөн тооны христийн шашинтай.
Орчин үеийн хазаарчууд дари (перс гарлын хэл) хэлээр ярих бөгөөд мөн түүний нэг хэлбэр болох хазараги аялгуугаар ярьдаг. Тэдний үндсэн шашин шүтлэг нь лалын шашний шийт урсгал юм гэжээ.
Хазара хүмүүсийн зарим зургийг дор харуулав. Тэдний олонх нь афган, иран хүмүүстэй холилдсон монгол хүн шиг харагддаг.
Хазарууд өөрсдийгөө Чингис хааны үр сад гэж үздэг. Энэ тухай янз бүрийн үлгэр домог байдагаас гадна үүнийг дундад зууны үеийн Перс, Моголын хэд хэдэн түүхчдийн бүтээлд тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ. Чингис хааны арми 12 дугаар зуунд одоогийн Афганистаныг эзэлж, их цэрэг нутаг буцахдаа өөрийн зарим цэргийг үлдээжээ. Эдгээр ангиудын монгол нэр нь мянган бөгөөд перс хэлээр Хазар гэдэг нь мянга гэсэн утгатай бөгөөд үүнээс хүмүүсийн нэр үүсжээ. Тухайн газарт үлдсэн монгол цэргүүд удалгүй нутгийн, голдуу перс хэлтэй хүн амтай холилдож, улмаар тэдний соёлд бүрэн ууссан гэдэг утгаараа монгол үгийг перс хэлээр орчуулсан нь бас ойлгомжтой. Үнэхээр ч гадна талаасаа монгол шинж чанаруудыг хадгалсан боловч (энэ нь тэднийг Афганистан дахь бусад үндэстэн ястнаас ялгаж, дундад зууны үеийн олон аялагчид "Хятадын лалын шашинтнууд" гэж нэрлэдэг байжээ) тэдний хэл нь үнэндээ перс хэлний дари хэл юм. Хазаруудын аялгууг Хазари гэж нэрлэдэг бөгөөд тус улсын бусад хэсэгт ярьдаг дари хэлээс ялгарах зүйл нь (дашрамд хэлэхэд энэ нь пушту хэлээс гадна Афганистаны албан ёсны хэлний нэг юм) монгол гаралтай үг хэллэг нэлээд байдаг ажээ. Энэ баримт болон Хазарачуудын дорно дахины онцлогтой, монгол маягийн нүүрний хэв маяг нь тэдний гарал үүслийн талаар олон таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна.
Үндэсний хувцастай хазар охид
Хазар гэр бүл
Хазарчуудын тэмцэлийн тухай домог