Хүннү гүрний түүх
Хүннү гүрний түүх
Хүннү гүрний түүх бол хүн төрөлхтөнд асар их нөлөө үзүүлсэн ард түмний түүх билээ. Хүннүчүүд зөвхөн Төв Азид ноёрхож оршин тогтнож байсан төдийгүй Европд нүүдлэн очиж Ромын гүрэнтэй эн зэрэгцэн оршиж байсныг түүхийн эх сурвалжууд харуулж байна.
Эртний Хань улсын түүхч түшмэл Сыма Цяны бичсэн "Ши цзи" (Түүхэн тэмдэглэл) хэмээх зохиолын "Хүннүгийн шастир" хэмээх бүлэгт Хүннүчүүдийн тухай нилээд дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байгааг хожимын олон судлаачид авч ашигласан байна. Хүннүгийн талаар гарсан ном зохиол, судалгаа их байгаа ч зарим эх сурвалж нь зөрүүтэй, бас ойлгомж муутай зүйлүүд байх юм. Жишээлбэл, хүннүчүүд өөрсдийгөө яг юу гэж нэрлэж байсан, ямар хэлээр ярьж байсан, ямар бичиг үсэгтэй байсан гэх мэт.
Харин Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчэн хотын туурийг олж илрүүлсэн нь түүхийн балархай хэсгийг тодруулахад чухал алхам болно гэж үзэж байна. Манай эрдэмтэд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт оршдог Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн хотын туурийг Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчэн хотынх гэж үзэж байгаа юм байна.
2019 оны 7 дугаар сард эндээс ханз бичигтэй ваар олж байжээ. Эртний ханз мэддэг хүмүүс уг бичээсийг шанью гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг яаралтай малтах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээгээр нь Хүннүгийн хот гэдгийг нотолж байгаа ажээ. Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай, гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоожээ.
Вааран дэээвэртэй барилгын гадна чимэглэл нүүр вааран дээр Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн тэнгэрийн хүү-шаньюй гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэдэг байна. Ихэнх нүүр ваар хагархай ч, цөөн тооны бүтэн олджээ.
Түүхийн бичгийн эх сурвалжийг нотлох зүйл бол архилогийн олдвор юм. Хүннүгийн үеийн олдвор манай улсын нутаг дэвсгэрт олон байгаа нь гадаадын судлаачдын анхаарлыг татсаар ирсэн билээ.
Хүннү гүрний их нүүдлийг харуулсан зураг